
Хүүд яаралтай элэг шилжүүлэх мэс засал хийх шаардлагатай байсны дагуу
өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд М.Сайханбилэг хүүд сэтгэлээрээ туслах аян нийт ард түмний дунд өрнөсөн.
Хүүг гэсэн хувь хүн, албан байгууллагын мөнгөн тусламжийн хэмжээ нийтдээ 60 сая төгрөгт хүрсэн. Нийт эмчилгээний зардал Солонгос улсад очиж эмчлүүлбэл эхний ээлжинд 150 сая төгрөг хэрэгтэй бол Энэтхэг улсын хувьд 100 сая төгрөгтэй дүйнэ. Иймээс тэдний гэр бүлийн хувьд Энэтхэгийг зорьж хүүгээ эмчлүүлэх шийдвэр гаргасан юм.
Өнөөдөр мөн 12 цагт Ардчилсан намын байранд “Ялалтын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүний үеэр зохион байгуулсан дуудлага худалдааны орлого 5 сая 700 мянган төгрөгийг М.Сайханбилэг хүүгийн өвөө, эмээ хоёрт гардуулан өгөх гэж байна.
уг үйл ажиллагаанд сэтгүүлчдийг өргөнөөр оролцохыг уриалж байна.