
Тус баяраас өмнө монголчуудын Хятад улс руу зорчих урсгал ихэсдэг. Тиймээс ч хүйтний улиралд иргэд өглөө эрт билет кассанд дараалал үүсгэн, даарч хөрөх тохиолдол гардаг. Тиймээс зорчигчдын ачааллыг зохицуулахаар өнөөдрөөс билет кассын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, 06.00 цагаас 21 цаг хүртэл ажиллахаар болсон байна. Кассын тасалбарын ажилчдыг гурван ээлжээр ажиллуулахаар өөрчлөлт оруулжээ. Мөн боломжоороо урьдчилсан билет худалдааг олгох аж. Бүлэг хүмүүс байвал тухайн үед холбогдох дарга нараар шийдвэрлүүлж урьдчилсан худалдаагаар тасалбар олгож болох юм байна.
Нэмэлт галт тэрэг аялуулахаас гадна маргаашаас нэмэлт 44 дүгээр галт тэргийг аялуулах юм байна.
Сэтгэгдэл (1)