
Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун хүүхэдтэй болсон гэх мэдээлэл Өмнөд Солонгосын хэвлэлээр тараад байна. Түүний нууцлаг эхнэрийг шинэ жилийн баярын үеэр нярайлсан гэж таамаглаж байгаа юм. Тэд 2010, 2011 онд гэрлэсэн ч хэдхэн сарын өмнөөё эхнэр нь олны нүдэнд ил гарсан. Ким Чен Ирийн өөд болсны нэг жилийн хүндэтгэлийн ажиллагаанд Ли Соль Жу
солонгос үндэсний хувцас өмсөж очсон нь хөл хүнд болсон байж магадгүй
тухай яриаг анх үүсгэсэн юм. Харин Хойд Солонгос удирдгчийнхаа гэр бүлийн талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.
Ким Чен Уны эхнэр Ли Сол Жу нь Пончонбо хэмээх электрон хөгжмийн хамтлагийн гоцлол дуучин байсан Ри түүнээс өмнө залуу удирдагч Кимийн хамт олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцсон билээ. Тэрээр хар өнгийн хослол өмсөж, Шанел брэндийн цүнхтэй олны өмнө гарсан нь Хойд Солонгосын эмэгтэйчүүдээс имиж, өнгө төрхөөрөө эрс ялгарч байв.
Сэтгэгдэл (1)