

Эмгэнэлт явдлаас хойш АНУ-ын алдартнууд, олон нийтийн байгууллагууд тус улсад зэвсэг чөлөөтэй худалдан авахыг хориглох хууль батлахыг уриалсан юм. Ерөнхийлөгч Барак Обама ч энэ асуудалд эрх зүйн хувьд анхаарна гэдгээ амласан.
Гэтэл эмгэнэлт хэрэг явдал америкчуудад галт зэвсгийг дураар худалдан авч, ашиглах, ашиглахгүй ч гэртээ хадгалах нь буруу гэдгийг ойлгуулж чадаагүй бололтой. Өнгөрсөн сард галт зэвсгийн худалдан авалт тус улсад дээд хэмжээгээр бичигджээ.
12 сард 2.8 сая хүн буу худалдан авсан байна. Энэ нь өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулбал зэвсгийн худалдан авалт 50 хувиар нэмэгдсэнийг харуулж байгаа юм.
Бууг чөлөөтэй худалдан авахыг хориглох тухай хууль яригдаж эхэлсэн нь иргэдийн худалдан авалтыг түргэвчлүүлэв үү? Эсвэл тэд буугаар хамгаалалт хийж чадна хэмээн итгэсээр байна уу? Ямартай ч АНУ-ын иргэд бууг чөлөөтэй худалдан авах нь хамгаалахаасаа илүү хөнөөлтэй зүйл гэдгийг ойлгоогүй л бололтой.
Д.Идэр