
Өнөөдөр УИХ-ын чуулган 10,00 цагт товлогдож, Шүүхийн тухай хууль болон бусад гурван хуулийн төслийг хэлэлцэх байсан ч ирц хүрээгүй улмаас хойшиллоо. Гишүүдийн ирц 48,6 хувьтай байсан тул ирэх пүрэв гарагийн чуулганаар дээрх асуудлыг хэлэлцэхээр боллоо. Мөн өнөөдөр үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэх хаврын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын талаар гишүүдэд мэдээлэл өгөх байсан юм. Тиймээс Ерөнхий сайд мөн ирэх пүрэв гарагт мэдээлэл хийхээр боллоо.
Гэхдээ өнөөдрийн ирцийн мэдээнд УИХ-ын гишүүдийн ирц 81 хувьтай байгаа юм. Тэдний ихэнхи нь ирцээ бүртгүүлчихээд хувийн ажлаа хөөсөн бололтой. Харин Ж.Батзандан, Ч.Хүрэлбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын гишүүдийг ажил тасалсан хэмээн бүртгэсэн байна.


Т.Гэрэл
Сэтгэгдэл (3)