Мэргэжлийн сүмогийн 67 дахь их аварга Мүсашимарү “Фүжишима”
дэвжээнд багшилж байгаа юм. Эдүгээ 41 настай тэрээр энэ жилээс өөрийн гэсэн болохоор шийдэж чухал
асуудлуудаа цэгцэлсэн байна.
Сүмогийн дүрмээр бол хэн нэгэн дэвжээнд багшлах, эзэн байхад тусгай эрх шаардлагатай байдаг байна. Нэгэнт олгогдсон цөөн эрхийг багш нь шавьдаа өвлүүлэх юм уу, эсвэл хэн нэгнээс түр хугацаагаар зээлэх боломж л байдаг. Тиймээс Мүсашимарү дэвжээнд багшлах эрхийг Кёкүтэнхо Н.Цэвэгнямаас аваад ажиллаж байсан аж. Японы хэвлэлд бичсэнээр бол Кёкүтэнхо энэ жил зодог тайлах бодолтой байгаа гэнэ. Учир нь тэрээр энэ жил 40 нас шүргэж байгаа бөгөөд цаашид Оошима дэвжээнийхээ эзэн болж багшилсан нь дээр гэж үзэж байгаа юм байна.
Сэтгэгдэл (2)