“Mongolian Air lines” зорчигчдыг цаг гаран саатуулжээ

“Mongolian Air lines” нисэх компанийн Улаанбаатар-Хонконг чиглэлд өнөө өглөө 11 цагт нисэх ёстой байсан онгоц цаг гаран саатсан байна. Тус компаний зүгээс онгоц саатсан шалтгааныг хэлэлгүйгээр цаг гаран зорчигчдыг хүлээлгэжээ. Түүнээс гадна уучлалт ч гуйлгүйгээр таг чимээгүй алга болсонд зорчигчид бухидалтай байгаа аж. Энэ талаар мэдээлэл авахаар “Mongolian Air lines” компанийн ажилтнаас лавлахад “Өнгөрсөн шөнө хэт хүйтэн хоносноос болж онгоцонд жавар хурсан байна. Тийм учраас онгоцоо дулаацуулахаар цаг гаран саатчихлаа. Ямар нэгэн байдлаар онгоцонд эвдрэл гэмтэл учраагүй. Удахгүй ниснэ” гэж хариулсан юм.
Сэтгэгдэл (10)