

Тус сонин дэлхийн энергийн зах зээлийн тэргүүлэх шинжээчдийн дунд санал асуулга явуулж ийм дүгнэлтэд хүрчээ.
“Занарын хувьсгалын үр дүнд Хойд Америкт нефтийн олборлолт эрс нэмэгдэсэн ч 2013 онд баррель нефтийн үнэ 100 доллароос хэтрэнэ” хэмээн сонин бичжээ.
“АНУ, Канад улсуудад нефтийн үйлдвэрлэл нэмэгдэх бөгөөд Норвеги, Их Британи тэргүүтэй хэд хэдэн улсуудад нефтийн олборлолт Хойд тэнгисийн орд газруудын нөөц хомсдохтой холбогдон багасах юм. Тооцоолтоос харахад энэ онд Брент хэмээх нэг баррель нефть барагцаалбал 109,3 долларын үнэтэй байх болно” сонинд бичжээ.
Д.Идэр