
БЗД, СХД-ийн хүүхдийн түргэн тусламжийн дуудлагыг өнөөдрөөс эхлэн 103 дугаарын утсаар авч байна. Өмнө нь дүүрэг бүр хүүхдийн түргэний дуудлагаа өөрсдөө авдаг байсан. Тиймээс утсаа авахгүй байна гэх гомдол болон энгийн утас нь төлбөртэй дуудаж байна, үнэгүй болгож өгөөч гэсэн хүсэлт шаардлага маш их ирдэг гардаг байжээ. Тиймээс эхний ээлжинд хүн ам ихтэй СХД, БЗД-ийн иргэд хүүхдийн түргэний дуудлагыг 103 утсаар үнэгүй өгч, түргэн шуурхай үйлчлүүлэх боломж бүрдсэн байна.