

Өчигдөр хэт даврагч булгийн толгойлогч Мула Назирыг Пакистаны баруун-хойд хэсэгт орших Өмнөд Вазиристан мужид Америкийн нисэгчгүй нисдэг аппаратаар устгасан байна. Мула Назир дайчдаа Афганистан руу явуулж, НАТО-гийн хүчин ба Афганистаны цэргийн албан хаагчидтай байлдан дайтаж байгаа талибуудад тусламж үзүүлдэг байсан аж. Назираас гадна өөр таван этгээд түүний дотор магадгүй хээрийн захирагчийн орлогч амь үрэгдсэн гэнэ.
Д.Идэр


Сэтгэгдэл (6)