“Цагаан сарын хувь, ургийн бичиг” сэдэвт уралдааны удирдамж

Зорилго: Цагаан сар бол Монголчуудын өв соёлыг өөртөө тээж ирсэн үндэсний баяр юм. Энэхүү баярын материаллаг бэлгийг халж, энгийн, эдийн засагт хэмнэлттэй, бэлэг дэмбэрэл ерөөлийн агууламжтай байдлаар шийдвэрлэсэн идээ будааны хувь хишгийн /еэвэн, дугуй цагаан, ааруул, печень, чихэр.../ болон ургийн бичиг хөтлөлтийн хялбаршуулсан жишиг загварыг бий болгох, гадаад руу чиглэсэн мөнгөний урсгалыг хязгаарлах, үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжих зорилгоор энэхүү уралдааныг Монголын Эмэгтэйчүүдийн Холбоотой хамтран зохион байгуулж байна
Хамрах хүрээ: Иргэд, Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, компаниуд
Бүртгэл: Уралдаанд оролцох иргэд, хамт олон, аж ахуй нэгж байгууллагууд нь өөрийн бараа бүтээгдэхүүний загварыг 70118336, 89895070 дугаарын утсанд холбогдож, Монголын эмэгтэйчүүдийн холбооны байр Чингэлтэй дүүрэг, 4 –р хороо, Самбуугийн гудамж 3-11 / Наранпоинт дэлгүүрийн ард/ авчирч өгнө.
Жич: Нэг оролцогч хэдэн ч бүтээлээр оролцож болно.
Бүртгэлийн хугацаа: 2013 оны 01-р сарын 05-13 ны 10-18 цагийн хооронд явагдана
Уралдааныг дүгнэх: Уралдааны төрөл тус бүрд 3 оролцогчийг шалгаруулна.
1. Ургийн бичиг хөтлөлтийн загвар шалгаруулах төрөл /хэвлэмэл, цахим программ, смарт утасны гэх мэт хэлбэртэй иргэдэд энгийн ойлгомжтой хялбар байх/
2. Цагаан сарын хувь хишгийн загвар шалгаруулах төрөл /хүнсний аюулгүй бүтээгдэхүүн ашигласан, еэвэн, дугуй цагаан, печень, чихэр г.м төрлийг 1000₮-2000₮ багтаасан байна.
Уралдаанд түрүүлсэн оролцогчдыг УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн “Хүндэт өргөмжлөл”, “Бэлэг дурсгал”-ын зүйлээр шагнан, бүтээлийг нь олон нийтэд сурталчлан дэмжиж ажиллана
Үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн нэрийн шагналыг уралдаанд түрүүлэгчдэд олгохыг дэмжиж байна.
Сэтгэгдэл (1)