Шонхор шувууг опноор нь хууль бусаар барьсан хоёр залууг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.

Шонхор шувууг опноор нь хууль бусаар барьсан хоёр залууг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Уг хэргийг өнгөрөгч оны сүүлээр илрүүлсэн бөгөөд хэргийг одоо УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа аж. Шонхор шувууг хууль бусаар агнаж байсан этгээдийг Г.Ганболд гэдэг байна. Тэрээр өнгөрсөн сарын 10-нд Хэнтий аймгийн Мөрөн, Жаргалтхаан, Баянмөнх сумын нутгаас шонхор шувууг олноор нь барьж, “Ланд круйзер- 80” маркийн 90-44 ХЭА улсын дугаартай авто машинаар Улаанбаатарт нууцаар авч иржээ. Улмаар П.Шийлэггалаарай гэгчтэй хамсан хууль бусаар барьсан шувуудаа Сонгинохайрхан дүүргийн нутаг Их Нарангийн гудамжинд байрлах тоосгон байранд нууж байхад нь өнгөрөгч сарын сүүлээр цагдаагийхан олж илрүүлжээ.
Хэргийн гол холбогдогч Г.Ганболд өнгөрсөн намар арабуудад үйлчилж, шонхор барьж өгч байсан гэдгээ мэдүүлсэн байна. Одоогоор эдгээр сэжигтнийг Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйл, Ан агнуурын тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр шалгаж байна.
Нэг Шонхор шувуу 16 сая төгрөг байдаг ч Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас өнгөрсөн жил шонхор авлах зөвшөөрөл олгохдоо нэгийг нь 12800 ам.доллараар үнэлж байсан. Тэгэхээр Г.Ганболд гэгч этгээд экологи, эдийн засагт хамгийн багадаа 120-130 сая төгрөгийн хохирол учруулахыг завдсан гэсэн үг юм.
Сэтгэгдэл (2)