

Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Идэр, Тэс, Буянт, Эг, Үүр голын сав газраар 28-33 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул голын сав газраар 22-27 градус, Алтайн өвөр говь болон Говийн нутгийн өмнөд хэсэг, Монголын Дорнод талаар 10-15 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 20-22 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 30 градус хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.