Өчигдөр Багануур дүүргээс 20 гаруй км-ийн зайд Хэнтий аймгийн Цэнхэр
мандал сум Юдэг голын мөс цөмөрч автомашин суужээ. Тиймээс Багануур
дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид дуудлагын дагуу очиж,
“Бенз” загварын дунд оврын ачааны автомашин голын мөс цөмөрч суусан
байсныг татаж гарган аюулгүй болгосон байна.

Өчигдөр Багануур дүүргээс 20 гаруй км-ийн зайд Хэнтий аймгийн Цэнхэр мандал сум Юдэг голын мөс цөмөрч автомашин суужээ. Тиймээс Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид дуудлагын дагуу очиж, “Бенз” загварын дунд оврын ачааны автомашин голын мөс цөмөрч суусан байсныг татаж гарган аюулгүй болгосон байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Найрамдал олон улсын хүүхдийн зуслан руу явах замд Хаадын өргөө амралтын газрын ойролцоо автомашин цасанд суусан байна гэсэн мэдээллийг 22:50 цагт ирүүлснээр нийслэлийн Аврах салбарын аврах бүлэг дуудлагаар ажиллаж “Стана” автомашин цасанд суусан байсныг татаж гаргажээ.
Б.Чимэг