Өнгөрсөн хоногт Нийслэлийн онцгой байдлын газарт гал түймрийн долоон
дуудлага бүртгэгджээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд
байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар анги
ажиллан 6х4 метрийн хэмжээтэй хоёр давхар орон сууцны дээврийн хэсэг
шатаж байсныг шуурхай унтрааж ажиллажээ.

Өнгөрсөн хоногт Нийслэлийн онцгой байдлын газарт гал түймрийн долоон дуудлага бүртгэгджээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар анги ажиллан 6х4 метрийн хэмжээтэй хоёр давхар орон сууцны дээврийн хэсэг шатаж байсныг шуурхай унтрааж ажиллажээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд машин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 26 дугаар ангийн гал унтраах тасаг “Тоёота цезарь“ загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраасан байна.
Тиймээс Нийслэлийн онцгой байдлын газраас холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, баталгаат замаар зорчих, дулаан хувцастай явах, гэр, байшин, орон сууцныхаа галын аюулгүй байдлыг хангаж, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг анхаарууллаа.
Б.Чимэг