Солонгос улсын иргэн Хуанг болон Монгол улсын иргэн К тэдэнд хулгайн
гар утас худалдаалж байсан 16-19 насны 11 сурагчдыг эрүүгийн
хариуцлагад татсан тухай өнөөдөр Сөүл хотын Янгжэ дүүргийн цагдаагийн
газраас мэдээллээ.

Солонгос улсын иргэн Хуанг болон Монгол улсын иргэн К тэдэнд хулгайн гар утас худалдаалж байсан 16-19 насны 11 сурагчдыг эрүүгийн хариуцлагад татсан тухай өнөөдөр Сөүл хотын Янгжэ дүүргийн цагдаагийн газраас мэдээллээ. Эдгээр 11 сурагч зугаацах мөнгөө олохын тулд томоохон саунаар үйлчлүүлж буй иргэдийн смарт гар утсуудыг хулгайлж , түүнийгээ интернэтэд гар утас худалдан авах зар байрлуулсан Хуангд 100-300 мянган воноор худалддаг байжээ.
Харин Хуанг нь дээрх утаснуудыг гар утасны наймаа эрхэлдэг Монгол улсын иргэн К-д бөөний үнээр дамжуулан худалддаг байсан бол, К нь хулгайн утаснуудыг хууль бусаар Солонгос улсын хил давуулан , Монгол улсад аваачин худалдаж байсан гэмт хэргүүдийг үйлдсэн байна.
2012.08 сараас эхлэн нийт 11 сая воны хулгайн утсыг Хуанг худалдан авч К-д дамжуулан борлуулахдаа 4 сая воны ашиг олсон нь тодорхой болсон байна.
Сэтгэгдэл (1)