
Энэ талаар Авто тээврийн газрын бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Д.Батбаатар “Эхний ээлжинд бид энэ оноос баруун талдаа жолооны хүрдтэй машин импортлохыг хориглоно. Ер нь судалгаанаас харахад сүүлийн гурван жил 28 орчим мянга осол зөрчил гарснаас 51.6 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслүүдээс болсон нь тогтоогдсон. Тиймээс иргэд сүүлийн 5-10 жил унах тээврийн хэрэгсэл авахаар төлөвлөж байгаа бол зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл авах хэрэгтэй. Одоогийн байдлаар хөдөлгөөнд оролцож байгаа нийт тээврийн хэрэгслийн 58 хувь зүүн талдаа жолооны хүрдтэй, 42 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байна. Тиймээс цаашдаа баруун талдаа жолооны хүрдтэй, насжилт өндөр тээврийн хэрэгслийн татварын талд томоохон бодлого явуулах хэрэгтэй байгаа" гэж мэдэгджээ.
Харин энэ талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Би буруу талдаа рультэй машин унадаг. Хүмүүсийн оруулаад ирчихсэн, амьдралаа залгуулж байгаа машинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, хориглоно гэж байж боломжгүй зүйл. Харин хилээр оруулж ирэхийг нь хязгаарлаж, одоо байгаа машинуудыг нь явж дуустал байлгаж болох юм. Дугаараар нь ангилж, замын хөдөлгөөнд оролцуулж болоод л байна шүү дээ. Шууд л ням гаригт замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэх хаашаа юм. Би хувьдаа үүнийг зөв санаа гэж бодохгүй байна” гэлээ.
Мөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба “Буруу гэж бодож байгаа. Өнөөгийн нийгэмд хүн бүр л машинаар ажлаа амжуулж байгааг бодолцох хэрэгтэй. Хүн бүр нийтийн тээврийн унаанд суугаад явахыг хүсэхгүй. Хязгаарлалтад орохгүйн тулд дахин зөв рультэй машин авах хэрэг үү. Би хувьдаа энэ шийдвэрийн эсрэг байр суурьтай байна” гэв.
24tsag.mn
Сэтгэгдэл (61)