

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэж, өмчилсөн газраа санхүүгийн эргэлтэд оруулах бодит боломж бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн газрыг гэрчилгээжүүлэх” гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд газрын харилцааны шинэтгэл хийхээр төлөвлөж, эдийн засаг, нийгмийн өнөөгийн шинэ түвшинд нийцэх байдлаар холбогдох зохицуулалтуудыг энэ багц хуульд тусгаж өгсөн байна.
Товчхон:
• - Бүгд Найрамдах Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд Салман Куршидын урилгаар 2013 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Гадаад харилцааны сайд Л.Болдын тус улсад хийх албан ёсны айлчлалын үеэр баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов. Сайд айлчлалынхаа үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч Пранаб Мукержи, Ерөнхий сайд Манмохан Сингх нарт бараалхаж Гадаад хэргийн сайд Салман Куршидтай албан ёсны яриа хэлэлцээ хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.