
Өнгөрсөн сарын 18-нд болсон ч шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс гэрч Г.Энхцэцэгийг хуралдаанд заавал оролцуулах хүсэлт гаргаснаар хурлыг ийнхүү хойшлуулсан билээ. Г.Энхцэцэг нь тухайн үед “Анод” банкинд ерөнхий нягтлан бодогч хийдэг байжээ. Мөн иргэний хариуцагчаар 22 хүнийг оролцуулах хүсэлт гаргасан юм.
Хуралд шүүгчээр Б.Баатар, улсын яллагчаар О.Мөнхбаатар, шүүгдэгчээр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын 15 хүн, өмгөөлөгчөөр Н.Мөнхцэцэг, Н.Чимэдбадам, Н.Мандах, Н.Энхтөр, Н.Даваа, Н.Оюунцэцэг, Ж.Батзоригт, Н.Нямдорж, Н.Тунгалаг, Г.Оюунцэцэг, Б.Оюунбилэг, Д.Халзан, Н.Эрдэнэбилэг, Монгол, Ж.Солонгоо, Н.Золзаяа, хохирогч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар Ч.Зоригтбаатар, Х.Тогоохүү, Г.Цогтгэрэл, Т.Жигмэддорж, Ч.Даваадорж, С.Энхбат, Н.Тавинжал нар, гэрчээр Г.Баасанжав, Э.Пагмадорж, А.Сүхбаатар, Н.Уянга нар оролцоно.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.
Б.Чимэг