
Баруун болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи говийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Идэр, Тэс, Буянт, Эг, Үүр голын сав газраар 27-32 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул голын сав газраар 21-26 градус, Алтайн өвөр говь болон Говийн нутгийн баруун хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 20-22 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 29 градус хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.