
Уулзалтын үеэр элчин сайд Италийн залуу дипломатчдын мэдлэг чадварыг тогтмол дээшлүүлэхэд чиглэгдсэн сургалтын арга зүйтэй танилцаж, дипломат албаны боловсон хүчнийг бэлтгэх хүрээнд хамтарч ажиллах асуудлаар санал солилцов. Мөн тус институтын сургалтанд Монголын дипломатчдыг оролцуулах, сургалтын арга зүйн туршлага харилцан солилцох талаар ярилцлаа.