Өнгөрсөн долоо хоногт 25 гишүүн ажлаа тасалж, энэ парламентын рекордыг тогтоолоо. Үүнээс болж Шүүхийн тухай, Шүүх байгууллагын орон тоог батлах тухай зэрэг хэлэлцэх ёстой байсан олон хууль нэг долоо хоногоор хойшиллоо. Шинэ он гарсан ч төрийн албаны халаа, сэлгээ үргэлжилсээр. Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдал юу байв?
Онцлох "амжилт": МАН-ын тэргүүтэй 25 гишүүн баасан гарагийн чуулганыг санаатайгаар тасалсан "амжилт" энэ долоо хоногийн сүүлийн өдрийг улс төрийн хувьд ямар ч үр дүнгүй болгож орхив. Өмнө нь гишүүд ганц нэгээрээ ажил тасалдаг байсан ч энэ удаагийнх шиг олуулаа тасалсан нь ховор. Хувийн байгууллагын ажилчид ингэж тасалбал цалингийн 10 хувиар торгуулна, цаашлаад халагдах нь ч энүүхэнд. Харин төрийн ажлыг хойш нь татаж, ажилдаа ирэхгүй гэдгээ урьдчилсан хэлчих "сэтгэлгүй" гишүүд ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа нь иргэдийг бухимдуулж байна. Энэ парламетад ИЗНН, бие даагч гишүүд гээд байнга л чуулганы танхимд гозойж байдаг гишүүд бий. Харин Ж.Батзандан, Ч.Хүрэлбаатар, Д.Бат-Эрдэнэ, Б.Болор, Су.Батболд, Ж.Батсуурь, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Дашдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Н.Номтойбаяр, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, О.Содбилэг, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, М.Энхболд, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ж.Эрдэнэбат, Д.Батцогт нарын гишүүд нэг өдөр, нэгэн зэрэг ажлаа тасаллаа. Хувь, хувьсгалын ямар ч шалтгаан байсан тэд ямар нэг хариуцлага хүлээх ёстой гэж тэдэнд саналаа өгсөн сонгогчид үзэж байна.
Онцлох "халаа": Шинэ оны төрийн албан тушаалын анхны халаа, солиог энэ долоо хоногт хийж Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Зүмбэрэлхамыг албан тушаалаас нь чөлөөлөв. Тэрбээр өмнө нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг
ерөнхийлөгч байхад нь зөвлөхөөр нь ажиллаж байсан ч МАХН-д оролгүй МАН-д
үлдэн ажиллаж байсан юм. Харин энэ удаа яалт ч үгүй түүний ээлж ирж
ажлаа өгөх болжээ. Анх Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсны дараа
яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг "өөрсдөө халагдах шалтгаанаа
олоод өргөдлөө бичээд ир" хэмээн шахаж байсан гэх яриа байдаг. Б.Зүмбэрэлхам ч "эрдэм шинжилгээний ажил хийнэ" гэсэн ялихгүй шалтгаанаар ажлаа өглөө. Түүнийг шахаанд оруулж, ийм хачирхалтай шалтгаанаар ажлаа өгөө биз гэх хүн олон байна. Ямартаа ч Төрийн албаны зөвлөлийн даргыг солисноор төрд
хэн ажиллах вэ гэдэг АН-ы хувьд ч ёстой хаалтгүй болж байгаа хэрэг.
Тэгээд ч удахгүй тус газрын Тамгын газрын даргыг ч бас солих тухай
яригдаж байгаа гэнэ. Нэгэнт дээд даргыг нь сольчихвол доод тушаалтнуудыг
бол саадгүй өөрчлөх нь.
Онцлох мэдэгдэл : Эрүүл мэндийн сайд Н.Удвал "Эрүүл мэндийн сайд болон Хууль зүйн сайд нар зөвшилцсөний
үндсэн дээр хоригдож байгаа хүмүүст эрүүл мэндийн тусламж үзүүлэх үү,
үгүй юу гэдгийг шийдэх ёстой" гэж мэдэгдлээ. МАХН-ын дарга Н.Энхбаярын бие улам муудсаар байгаа тул Нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт аваачих хэрэгтэй гэж МАХН-ынхан үзэж байгаа. Харин тэдний хэлж буйгаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин л зөшөөрвөл Н.Энхбаяр хорих эмнэлгээс энгийн эмнэлэг рүү шилжих боломжтой гэнэ.
Онцлох уриалга: УИХ-ын эмэгтэй гишүүд гэж бөөнөөрөө л "яваад" бөөнөөрөө ажлаа хийгээд байдаг бүлэг гишүүд манайд бий. Тэд эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлийн асуудалд нэгдэж дуугарна гэж амласан. Харин энэ долоо хоногт тэд Цагаан сараар гэр бүлийнхээ төсвийг хэмнэж энэ баярыг ургийн баяр болгохыг уриалаад байна. Гэхдээ чухам яаж ургийн баяр болгож тэмдэглэхээ бодож олоогүй байгаа аж. Иргэд ч аль хэдийн Эрээн рүү хямд бараа авч, мөнгөө үрэхээр явж эхэлжээ. Монголчууд энэ баярт нэг их наяд төгрөг зарцуулдаг гэсэн тоог тэд гаргасан аж. Ямартаа ч тэд ургийн баярыг хэрхэн тэмдэглэж болох талаар уралдаан зарлаж, шагнал амлаад байна.



Онцлох уриалга: УИХ-ын эмэгтэй гишүүд гэж бөөнөөрөө л "яваад" бөөнөөрөө ажлаа хийгээд байдаг бүлэг гишүүд манайд бий. Тэд эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлийн асуудалд нэгдэж дуугарна гэж амласан. Харин энэ долоо хоногт тэд Цагаан сараар гэр бүлийнхээ төсвийг хэмнэж энэ баярыг ургийн баяр болгохыг уриалаад байна. Гэхдээ чухам яаж ургийн баяр болгож тэмдэглэхээ бодож олоогүй байгаа аж. Иргэд ч аль хэдийн Эрээн рүү хямд бараа авч, мөнгөө үрэхээр явж эхэлжээ. Монголчууд энэ баярт нэг их наяд төгрөг зарцуулдаг гэсэн тоог тэд гаргасан аж. Ямартаа ч тэд ургийн баярыг хэрхэн тэмдэглэж болох талаар уралдаан зарлаж, шагнал амлаад байна.
Сэтгэгдэл (3)