
Жил бүрийн Цагаан сарын баярын өмнө Монголын талбайн теннисний холбооноос "Цагаан сар" тэмцээнийг зохион байгуулдаг. Тэгвэл "Алтан тариа” компанийн нэрэмжит энэ тэмцээн өнөөдөр эхэлж, сарын 8-ныг хүртэл гурван өдөр үргэлжлэх юм. "Цагаан сар 2013" тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөр болдог уламжлалтай. Энэхүү тэмцээн маргааш "Ахмад болон сонирхогчид хос төрлөөр" Аврагч спорт хорооны зааланд болно. Талбайн теннисээр тоглохыг, хичээллэхийг хүсдэг насанд хүрсэн хүмүүс энэ төрөлд оролцох боломжтой аж. Мөн насанд хүрэгчдийн ганцаарчилсан тэмцээн маргааш "Эрэл" сургуулийн зааланд болно. Харин 1-р сарын 08-ны өдөр өсвөр үеийнхний тэмцээн 8 хүртэл нас, 9-10 нас, 11-12 нас, 13-14 насны ганцаарчилсан төрлөөр "Эрэл" сургуулийн зааланд тус тус болох юм.