
Говь-Алтай, Булган, Өвөрхангай зэрэг цөөнгүй аймагт өвөлжилт хүндрээд байгаа билээ. Тиймээс ҮХААЯ-ны дэд сайд Н.Туваан Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамныхантай хамтарч өвөлжилт хүндэрсэн аймгуудад очиж ажиллахаар болжээ. Тэд өнөөдөр аймгуудыг зорьж байгаа бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Онцгой байдлын газрын аврах ангиар очиж өвөлжилтийн хүндрэлийн эсрэг бэлтгэл, аврах хэрэгсэлтэй танилцах юм байна.