
Ардчилсан намын рекламанд тоглож орой болгон телевизийн зурагтаар гарч
буй жүжигчин Б.Амарсайханыг монгол төрхтэй хэмээн үзэгчид үнэлдэг.

Ардчилсан намын рекламанд тоглож орой болгон телевизийн зурагтаар гарч
буй жүжигчин Б.Амарсайханыг монгол төрхтэй хэмээн үзэгчид үнэлдэг. “Уулын хөх сүүдэр”-ээс гадна “Тавилан”, “Удирдагч”, “Бөртэ чоно”,
“Боолын гэрээ”, “Цасан охин” “ Бодлын хулгайч”, “Аравт” зэрэг кинонд
амжилттай дүр бүтээсэн. Ирланд улсад гурван жил хэлний болон маркетингийн чиглэлээр сурсан. Тэнд
байхдаа Ирландын “RTE 1” телевизийн 16-40 ангитай хоёр, гурван
сериалд тоглосон байна. Сэтгүүлчдийн хараанаас зүгээр салахаа больсон жүжигчин залуу ярилцлага
бүрдээ “Би их царайлаг” гэж ярьдаг. Үнэхээр ч түүнийг монгол эр хүний
төрхийг хадгалсан гэж олон найруулагчид баатарлаг эрийн дүрд сонгоод
байгаа билээ.Тэгвэл түүний бүтээхийг хүсдэг дүр нь Чингис хаан биш Жамух гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)