
"Алтан ураг" хамтлаг дөрөв, таван шинэ зохиол дээр ажиллаж байгаа
гэнэ. Хамгийн анх ардын хөгжмийг том эргэлтэнд оруулж ард түмэнд хүргэх
гэсэн зорилготойгоор байгуулагдсан тус хамтлаг энэ онд их зүйл хийж
бүтээхээр төлөвлөсөн аж.

"Алтан ураг" хамтлаг дөрөв, таван шинэ зохиол дээр ажиллаж байгаа гэнэ. Хамгийн анх ардын хөгжмийг том эргэлтэнд оруулж ард түмэнд хүргэх гэсэн зорилготойгоор байгуулагдсан тус хамтлаг энэ онд их зүйл хийж бүтээхээр төлөвлөсөн аж. Алтан ураг хамтлагийг гадаадад суугаа Монголчууд төдийгүй, гадны улсын ардын хөгжим сонирхогчид маш их дэмжиж байгаа. Тэгэхээр Монголын маань ардын урлагийг гадаадад амжилттай сурталчилж яваа хамтлаг юм. Амьд хөгжмийн хамтлаг учир ойрхон ойрхон тоглолт хийгээд байх боломжгүй байдаг. Тиймээс удаан хугацаанд тоглолт хийгээгүй "Алтан ураг" хамтлаг энэ жил томоохон тоглолт хийхээр зэхэж байгаа юм байна.
Д.Ундрах 24tsag.mn