
“DOZ интертаймент”-ын хамт олон “Хөх толбот хүмүүс”
бүрэн хэмжээний уран сайхны кино хийж үзэгч олондоо хүргэсний та бүхэн
санаж байгаа байх аа. Парис хотын театрт
албан ёсны нээлтээ хийж байсан тус кино үзэгчдийн сэтгэлд маш их нийцсэн
кино болж чадсан. Тэгвэл “DOZ интертаймент”-ынхан маань дахин шинэ
уран бүтээл хийхээр Сөүлийг зорьсон. Энэ удаад тэд Италь, Солонгосын
уран бүтээлчидтэй хамтран ажиллаад эх орондоо иржээ. Энэ талаараа жүжигчин Мөнгөнзул “Сайн байцгаана уу. Солонгост зурагтай явж байгаад ирлээ. Маш их ядарлаа. Солонгос хүмүүс тийм ч сайн хүмүүс биш юм байна. Нутгаа их саналаа” хэмээн фэйсбүүк хуудастаа бичжээ. Ямартай уран бүтээлээ амжилттай хийгээд ирсэн жүжигчиддээ баяр хүргье.




Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)