
Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаан ажил таслагчидаас болж хойшилсон билээ. 25 гишүүн ажилдаа ирэхгүй шалтгаанаа урьдчилан хэлэлгүйгээр чуулганд суугаагүй нь тэдэнд саналаа өгсөн сонгогчдыг бухимдуулж байна. Энэ амралтын өдрөөр улс төрчдийн дунд хамгийн халуун сэдэв нь хэн хэрхэн ажлаа тасалсан, хэн хэрхэн баатарлагаар "тэсч үлдсэн" талаар байв. Харин УИХ-ын дарга З.Энхболд твиттерээр "Ажил тасалсан гишүүдийн цалинг хасдаг хууль санаачилвал дэмжих үү?" гэсэн санал асуулгыг "жиргээчид"-ийн дунд явуулж байна. Тэдний ихэнхи нь дэмжиж байгаа болохоор УИХ-ын дарга ажил тасалсан гишүүдэд арга хэмжээ авч, хариуцлага тооцох талаар нэгийг бодож, хоёрыг тунгааж байгаа бололтой.
Сэтгэгдэл (18)