Өнгөрсөн баасан гараг буюу нэгдүгээр сарын дөрвөнд Өвөр Монголын Баруун Үзэмчин хошуунд Чингис хаан буюу Тэмүүжиний нэрэмжит цанын тэмцээн эхэлжээ. Энэ тэмцээн нь олон улсын хэмжээнд зохиогдож байгаа бөгөөд орон орноос ирсэн 80 гаруй цанчин тамирчид оролцсон байна. Тэмүүжиний нэрэмжит тэмцээний нээлтийн ёслолын үеэр Баруун үзэмчин хошууны малчин иргэд Өвөр Монголын үндэсний дээл, хувцсаа гадны тамирчдад сонирхуулж, танилцуулжээ. Тэмцээнд Америк, Франц, Канад, Норвеги, Хятад зэрэг 7 улсын тамирчин оролцсон гэж "Синхуа" агентлаг мэдээлэв.






Сэтгэгдэл (1)