Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн өмнөд, говийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн өмнөд, говийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Эг, Үүр голын сав газраар 29-34 градус, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул голын сав газраар 22-27 градус, Алтайн өвөр говь болон Говийн нутгийн баруун хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр.
21-23 градус хүйтэн байна.