
УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь хуралдаанаараа Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Шүүгчийн орон тоо батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм байна. Мөн Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Харин МАН-ын бүлэг, "Шударга ё"с эвслийн бүлгийн хэлэлцэх асуудал одоогоор тодорхойгүй байгаа юм. “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан өнгөрсөн долоо хоногт хоёр удаа хойшилсон. Эхний удаагийнх нь бүлгийн гишүүдийн дийлэнх нь орон нутагт ажиллаж байгаа тул хуралдаанаа хойшлуулсан гэсэн бол дараагийн хуралдаанаа “Хэлэлцэх асуудлуудаар үндсэндээ зарчмын тохиролцоонд хүрсэн” гэж үзсэн билээ.
Б.Золбоо