
Тэгвэл жолооны үнэмлэхээ гээгдүүлээд дахин авахаар 2012.06.29-нөөс 2012.10.31-ний хооронд жолоодох эрхийн үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн шалтгаанаар нөхөн авахаар материалаа бүрдүүлэн өгсөн иргэдийн жолоодох эрхийн үнэмлэх бүрэн хэвлэгдсэн байна.
Мөн гадаад иргэдийн үнэмлэх солилт, хүндэтгэх шалтгаанаар шалгалтаас хоцорсон иргэдийн үнэмлэх хэвлэгдэн гарчээ. Эдгээр иргэд Замын цагдаагийн газрын Мэргэжил хяналтын хэлтсийн үйлчилгээний зааланд ирж үнэмлэхээ авах боломжтой болж аж. Үйлчилгээний танхим ажлын өдрүүдэд 08.00-20.00 цаг хүртэл ажиллах юм байна.
Одоо үлдсэн жолоодох эрхийн ангилал ахиулах шалгалт өгч тэнцсэн 6000 орчим иргэн, шинээр жолооч болж байгаа 40 мянга орчим иргэдийн жолооны үнэмлэхийг хэвлэх ажил хийгдэж байгаа бөгөөд хоёр сар орчим хугацаанд эдгээр иргэдийн жолоодох эрхийн үнэмлэхийг хэвлэж дуусах юм байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (2)