
Түүнд албан тушаалын гурван сарын цалинтай нь тэнцэх хэмжээний буцалтгүй тэтгэмж олгосон байна. Харин түүний оронд Ч.Энхбатыг нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. Түүнчлэн хотын даргын шинэ томилгооны буухиа үргэлжилсэн хэвээр байгаа юм. Тухайлбал, “Автобус-3” компанийн захирал Р.Мөнхбатыг ажлаас чөлөөлжээ. Түүний оронд М.Цэвээн-Очирыг тус компанийн захирлын албан тушаалд томилсон байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл (1)