Баянхонгор аймгийн төрөх эмнэлгийн сувилагч хэнэггүй, хариуцлагагүй
байдлаасаа болж дөнгөж төрсөн нярайг угаах гэж байгаад түлсэн аймшигтай
хэрэг гарсан. Тодруулбал, тус эмнэлгийн халуун хүйтэн ус тасарсан байсан
тул ус буцалгаж, хүйтэн устай холин хүүхдүүд угааж байжээ.

Баянхонгор аймгийн төрөх эмнэлгийн сувилагч хэнэггүй, хариуцлагагүй байдлаасаа болж дөнгөж төрсөн нярайг угаах гэж байгаад түлсэн аймшигтай хэрэг гарсан. Тодруулбал, тус эмнэлгийн халуун хүйтэн ус тасарсан байсан тул ус буцалгаж, хүйтэн устай холин хүүхдүүд угааж байжээ. Гэтэл тухайн үед сувилагч буцалсан усаа хүйтэн устай сэлбэхээ мартаж дөнгөж төрсөн нярайг түлсэн. Хөл, гар, нуруу нь түлэгдсэн нярайг Баянхонгор аймагт гурав хонуулсны дараа Улаанбаатар хотод, ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт шилжүүлж улмаар ЭХЭМҮТ-ийн Нярайн эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн.
Ингээд нярайн биеийн байдлын талаар ЭХЭМҮТ-ийн Нярайн эрчимт эмчилгээний тасагт очиж эмчлэгч эмч Н.Энхтуяагаас тодруулахад “Манай эмнэлэгт ирээд гурав хонож байна. Хийгдэх ёстой бүх эмчилгээ хийгдэж байгаа. Уржигдар ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийн эмч нар ирж үзээд, боолт хийгээд явсан. Нярайн хувьд ямар нэгэн зовиургүй, хөхөө хөхөж байгаа. Түлэгдсэн хэсгүүд нь захаасаа хатах шинжтэй болсон. Гадуур хүмүүс 50 хувийн түлэгдэлттэй гэж байгаа нь худал яриа. Нярайн биеийн 20 хувь нь түлэгдсэн” гэлээ.
Б.Золбоо
Сэтгэгдэл (6)