
Үүнд өширхсөн эмч Л.Мянганбаяр түүнийг Намын даргадаа үзүүл хэмээн хүүхдийг нь эмчлэлгүй арав гаруй хоносон байна. Арга ядахдаа малчин С.Гэрэлт-Од эмнэлэгт очиж үзүүлэхэд Л.Мянганбаяр эмч хүүгийн чих нь өвдсөн гэсэн онош тавьж, тариа хийгээд буцаасан байна. Харин тэр шөнө нь хүү шөнөжингөө уйлагнаж, өглөө 09.00 цагт амьсгал хураажээ. Тиймээс малчин С.Гэрэлт-Од Л.Мянганбаяр эмчид гомдолтой байгаа бөгөөд хуулийн байгууллагад хандсан байна. Гомдлын дагуу шинжээчдийн бага ирж, хүүг задлан шинжилгээнд оруулжээ. Шинжилгээний хариу 14 хоногийн дотор гарах юм байна.
С.Гэрэлт-Одын анхны хүү бас хоёр сартайдаа эндэж байжээ. Учир нь бие нь муу байна хэмээн аймгийн эмнэлэгт очиход Л.Мянганбаяр эмч мөн л чих нь өвдсөн гэх онош тавиад тариа хийгээд явуулж байсан аж. Гэтэл хүү төд удалгүй нас барж байжээ.
Б.Золбоо
Сэтгэгдэл (32)