
Бүлгийн гишүүдийн зүгээс УИХ-ын гишүүдийн 50-аас дээш хувь нь чуулганы хуралдааныг тасалсан тохиолдолд тухайн тасалсан гишүүдийн хариуцлагыг намын бүлэг нь хүлээдэг байхаар хуулийн төсөл санаачлахаар болсон байна. Парламентад улс төрийн нам эвслийн гишүүд бүлэгтэй болно гэдэг нь тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой асуудал бөгөөд бүлгийн гишүүд нь хурлаа тасалсан тохиолдолд намын бүлэг, түүний удирдлага хариуцлага хүлээж байхаар хуульчлах юм байна.
Өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар УИХ дахь МАН-ын гишүүд бүгдээрээ хурал тасалж, бүлгийн дарга нь маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн нь хариуцлагагүй үйлдэл гэдгийг дурьдаад дахиж ийм явдал гаргахгүй байхын тулд хуулиар зохицуулалт хийх нь зөв гэж үзжээ.
Сэтгэгдэл (1)