Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар үйлчлүүлэгчдээс авдаг
байсан хураамжаа авахгүй байх шийдвэр гаргажээ. Өмнө нь үйлчилгээний
хураамжид 5000-20.000 төгрөг, маягтын хураамжид 200-1000 төгрөг авдаг
байжээ.

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар өмнө нь хүмүүсээс үйлчилгээний хураамжид 5000-20.000 төгрөг, маягтын хураамжид 200-1000 төгрөг авдаг байсан билээ. Харин өнөөдрөөс эхлээд хураамжийн мөнгийг авахаа больсон байна.
Энэ шинэ журам нь гарснаар иргэд, үйлчлүүлэгчдэд элдэв чирэгдэл учруулахгүй, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломж бүрдүүлж байгаа аж. Гэхдээ холбогдох хууль, журамд заасан визний хураамж болон бусад тэмдэгтийн хураамжуудад өөрчлөлт ороогүй байна.
Сэтгэгдэл (1)