"
2012 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 13 цагт Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос Монголын хэвлэлийн хүрээлэн дээр “Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд нь нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын Боол биш” сэдэвт хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж байна.
Өнөөдөр Монгол улсын хэмжээнд нийт 217 өрхийн эрүүл мэндийн төвд 774 эмч, 786 сувилагч нэг сая долоон зуун орчим хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламжийг үзүүлж байгаагаас нийслэлд 128 өрхийн эрүүл мэндийн төвийн 449 эмч, 491 сувилагч нэг сая хоёр зуун мянга орчим хүн амд 116 төрлийн эрүүл мэндийн тусламжийг үзүүлхээс гадна, өдрийн цагийн яаралтай дуудлага, цаг үеийн компанит ажлуудыг маш бага зардлаар хийж гүйцэтгэсээр ирлээ. Стандартаар 1 их эмчид 2000 хүн ноогдох байтал, өнөөдөр нийслэлд 1 их эмчид 2200-3000 хүн ноогдож 1 өрхийн эмчид 90-130 0-1 насны хүүхэд, 60 -120 өндөр настан, 20-30 хэвтэрийн иргэд ноогдож, өдрийн цагаар өрхийн эрүүл мэндийн төвөөр 230-420 хүнд эрүүл мэндийн шаардлагатай тусламжийг үзүүлж байна. Үүнээс гадна өдрийн яаралтай дуудлаганд явж, намар, хаврын дархлаажуулалт, Эрүүл хүүхэд аян, халдварт бус өвчнийг илрүүлэх үзлэг, Эрүүл чийрэг Монгол хүн үзлэг гэх мэт эрүүл мэндийн салбарын цаг үеийн компанит ажлуудыг нуруундаа үүрч ирсэн. Өнөөдөр өрхийн эмч сувилагчаар ажиллах хүн байхгүй хүний нөөцийн хомсдолд орж байгааг дээрх тооноос харж болно.
Бид маш бага зардлаар, маш бага орон тоогоор, маш их хүн амд, маш их тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Зөвхөн 2012 онд гэхэд Эрүүл мэндийн салбарт 560 орчим тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 17-20 тэрбум төгрөг л төсөвлөгдсөн. Энэ нь нийт төсвийн 3,5 хувийг л эзэлж байна. Гэтэл өнөөдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын үйл ажиллагааны мэдээ тайлангийн 80-90% өрхийн эрүүл мэнд төвөөс гарч, НЭМГ-ын үйл ажиллагааны 80-90% өрхийн эрүүл мэндийн төв хийж байна. Бид 1 өдөр ажиллахгүй зогсход ямар байхыг харуулах цаг нь болсон гэж үзэж байна. Бид ажлын өдрүүдэд өглөө 8-19 цаг хүртэл, хагас сайн өдөр өглөөний 10-16 цаг хүртэл, баярын өдрүүдэд амралтгүй, тасралтгүй ажилладаг.
Гэтэл нийслэлийн эрүүл мэндийн газраас биднийг дэмжих, алдаа оноог засах биш улам нэр хүндийг унагах гутаах, тэр бүү хэл хууль зөрчсөн тушаал, шийдвэр гаргаж түүнийгээ хийлгэх гэж шахах, хийхгүй болохоор очиж доромжлох, хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлээр Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд сэтгэл зүрхээ гарган ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийг гутаан доромжлох явдал хэрээс хэтэрч байна. Бид маш тэвчээртэй удаан хүлээж, боол мэт зүтгэж ажиллаж ирсэн.
Эрүүл мэндийн тухай хуулийн 16.2-д зааснаар “Өрхийн эрүүл мэндийн төв нь төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага юм”.
Бид хувийн хэвшлийн байгууллага ч гэсэн төрийн байгууллагуудын зуун хувийн хяналтан дор үйл ажиллагаагаа явуулдаг. Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь дүүргийн Засаг дарга, Дүүргийн эрүүл мэндийн нэгдэлтэй гурвалсан гэрээ байгуулан ажиллаж, жилд хоёр удаа гэрээг Дүүргийн Засаг даргын тамгын газрын болон, Эрүүл мэндийн нэгдлийн төлөөлөл хамтарч дүгнэдэг. Гэрээг Эрүүл мэндийн сайдын 2012 оны 1 сарын 17-ны өдрийн 26 тоот тушаалаар 117 төрлийн шалгуур үзүүлэлтээр баталсан байдаг. Гэрээг дүгнээд тэд нийслэлийн эрүүл мэндийн газар явуулдаг. НЭМГ сайн муугаар ялгаад муу ажилласан бол татан буулгах шийтгэх хариуцлага тооцох эрх нь тэдэнд байгаа. Тэд энэ ажлаа шударга сайн хийхийг бид шаарддаг. Энд хариуцлага тооцлоо гэж нэг гомдол гаргаж байгаагүй.
Өрхийн эрүүл мэндийн төв нь нэг иргэнээр тооцох тарифаар санхүүжилтээ төрийн сангаар дамжуулж авдаг. Энэ нэг иргэний тоог хорооны Засаг дарга, дүүргийн статистикийн газраас гаргаж тарифыг Эрүүл мэнд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлаж, түүнийгээ мөрдөж ажилладаг. Өрхийн эрүүл мэндийн төвд жилдээ Улсын болон нийслэлийн мэргэжлийн хяналт, нийслэлийн Аудит, татвар, Нийгмийн даатгал зэрэг 4-6 төрийн байгууллага хяналт шалгалт хийдэг. Бид төрийн байгууллагын хяналтан дор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаадаа сэтгэл хангалуун байдаг ч хэтэрхий доромжилж, гутааж, боол мэт харьцаж байгаатай эвлэрч чадахгүй.
Тухайлбал, НЭМГ-ын дарга Туул 2012 оны 09 сарын 07 өдрийн А/139 тоот тушаалаар Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хагас сайн өдрүүдэд ажиллах тушаал гаргасан. Бид иргэдээ бодоод ажиллаж байна. Гэхдээ Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн 70,1, 70,2, 74,2, 77,1 заалтуудыг зөрчсөн. Бид үндсэн хуулиар баталсан эрх, эрх чөлөөг эдлэх ёстой монгол улсын иргэн. Ингэж ажиллаа гэж дэмжих биш доромжилж байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй.
Мөн 2012 оны 12 сарын 13-ны өдрийн А/217 тоот тушаалын 2,1,2, 2,1,3-т өрхийн эмч нар 16 хүртэлх насны хүүхдийн дуудлаганд явна гэсэн байгаа юм. Бид энэ ажлыг 10 жил хийж ирсэн. Ямарч нэмэлт санхүүжилт үнэ төлбөргүйгээр гутлаа эргэтэл, нохой шувуунд хөөгдөн, явган нүцгэн явж ирсэн. Бид ингэлээ гэж хэзээ ч гомдол яриагүй хийж ирсэн. Гэтэл энэ ажлыг өөр хүмүүс хийхдээ маш их хөлсөөр, маш их санхүүжилтээр хийдэг юм байна. Саяхан түргэн тусламжийн нэгдсэн төв нээгдлээ Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн бүх дуудлагыг 103 утсаар авч, 24 цаг явах боллоо гээд байгаа мөртлөө өдрийн цагийн дуудлагыг өрхийн эмч нар үзэх ёстой гэнэ. Дээрээс нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг 2012 онд хүүхдийн түргэний дуудлаганд 290 сая төгрөг зарцуулж байсан байхад Яаралтай тусламжийн төвд энэ 2 дүүргийг нэгтгэхдээ тэр төсвийг 1,6 тэрбум болгон өсгөсөн байх юм. Ийм их мөнгө төсвийг зөвхөн 2 дүүргийн хүүхдийн түргэний тусламж үйлчилгээг үзүүлэхэд авчихсан мөртлөө өөрсдөө яагаад явахгүй, 08 цагаас 16 цаг хүртлэх дуудлагыг өрхийн эмч нараар ямар хөлс мөнгөгүйгээр хийлгэх гээд байгаа нь ямар учир байна. Үүнийг дэмжиж нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Туул тушаал гаргасныг юу гэж үзэх бэ?
Өрхийн эмч мэргэжилтнүүд ямарч хөлсгүй, үнэлэмжгүй БООЛ мөн үү?
Бид стандартад заагдсан тусламж үйлчилгээгээ үзүүлнэ. Чанартай хүртээмжтэй үзүүлэхийн төлөө чармайн ажиллана.
Бид эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, тусламж үйлчилгээг сайжруулахын төлөө сэтгэл зүрх нэгтээ ажиллаж байна. Гэхдээ бид эрүүл салбартаа тэдний хамаг ажлыг хийснийхээ төлөө гутаан доромжлуулах ёсгүй.
Бид өнөөдөр НЭМГ-ын боол биш, Монгол улсын хөдөлмөрийн хуулийн дагуу ажиллах ёстой, бид хөдөлмөрөө үнэлүүлэх ёстой, бидний ажлын үнэлэмж байх ёстой гэдгээ энэ хэвлэлийн бага хурлаар дамжуулан хэлж байна.
Ингээд бид хагас сайн өдөр ажиллахгүй, Өдрийн цагийн дуудлаганд явахгүй.
Бидний ажлыг үнэлэх, үнэлэмжийг нэмэгдүүлэх, дэмжлэгт удирдлагаар хангаж ажиллахыг хүсэж байна
Холбогдох утас: 7011-5560, 9999-2913

Сэтгэгдэл (6)