УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий
газрын харьяа зарим хорих байгууллагын үйл ажиллагаатай маргааш
танилцахаар болжээ.

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа зарим хорих байгууллагын үйл ажиллагаатай маргааш танилцахаар болжээ. Тэд эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги, хүүхдийн хорих буюу 411 дүгээр анги, 461 дүгээр анги буюу цагдан хорих байр болон ШШГЕГ-ын ажил байдалтай нь танилцах юм байна. Ингээд хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаад дүн шинжилгээ хийж, чиглэлийн дагуу ажиллах юм байна.
Б.Золбоо