Хүйтний эрч эрс чангарч байгаа учраас цагдаагийн байгууллага, онцгой байдлын газраас сэрэмжлүүлэг хүргэж байгаа билээ.

Хүйтний эрч эрс чангарч байгаа учраас цагдаагийн байгууллага, онцгой байдлын газраас сэрэмжлүүлэг хүргэж байгаа билээ. Өнгөрсөн амралтын өдрөөр нэг иргэн хоёр хөлөө хөлдөөж эмнэлэгт хүргэгдээд өвчнөө даалгүй нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, БГД-ийн долдугаар хороонд Булган аймгийн харъяат 45 настай Ч согтуугуур хөл нүцгэн явж байгаад хоёр хөлөө хөлдөөсан байна. Талийгаач Ч гэмтлийн эмнэлэгт өөрөө ирж, эмчилгээ хийлгэсэн боловч өвчнөө тэсч чадалгүй нас барсан байна.
Б.Золбоо
Сэтгэгдэл (1)