Өнгөрсөн сард буюу шинэ жилийн өдрөөр цаг агаарын таагүй байдлын улмаас
орон нутагт сураггүй алга болсон хоёр иргэний нэгийг нь эсэн мэнд олсон.
Дорноговь аймгийн Хатанбулаг суманд өвөлжиж байгаа айлын малыг маллаж
байсан Дэлгэрэх сумын харьяат 28-30 орчим настай эрэгтэй А-г эрэн хайж,
аврах ажиллагаа явуулсны дүнд Хөвсгөл сумаас айлаас олсон юм.

Өнгөрсөн сард буюу шинэ жилийн өдрөөр цаг агаарын таагүй байдлын улмаас орон нутагт сураггүй алга болсон хоёр иргэний нэгийг нь эсэн мэнд олсон. Дорноговь аймгийн Хатанбулаг суманд өвөлжиж байгаа айлын малыг маллаж байсан Дэлгэрэх сумын харьяат 28-30 орчим настай эрэгтэй А-г эрэн хайж, аврах ажиллагаа явуулсны дүнд Хөвсгөл сумаас айлаас олсон юм.
Харин Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэн 55 настай, эмэгтэй М-ийг олж чадалгүй эрэн хайх ажиллагааг зогсоогоод байсан бол Төв аймгийн Бүрэн сумын Эрдэнэхангай багийн Бичигт гэх газраас осгож нас барсан байдалтайгаар олсон байна.
Б.Золбоо
Сэтгэгдэл (4)