
Монголд үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ой тохиож
байгаатай холбогдуулан Улс төр менежментийн академи, TV-8 телевиз,
“Golden eagle news” ХХК хамтран “Монголын мэдээ” реалити шоуг зохион
байгуулахаар болжээ.

Монголд үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ой тохиож байгаатай холбогдуулан Улс төр менежментийн академи, TV-8 телевиз, “Golden eagle news” ХХК хамтран “Монголын мэдээ” реалити шоуг зохион байгуулахаар болжээ. Шоуны үйл ажиллагааг улс төрийн захиалга мэтээр ашиглахгүй, жинхэнэ хараат бус мэдээллийг олон нийтэд түгээж, чөлөөт хэвлэл мэдээлэл гэж чухам юу болохыг олон нийтэд ойлгуулан сурталчлах зорилготой юм байна.
Шоунд орох хүсэлтэй иргэдийг ажил мэргэжил, нас хүйс харгалзахгүй бүртгэх аж. Эхний ээлжинд зургаан хүнтэй таван баг шалгаруулж мэргэжлийн дагуу даалгаврууд өгөн эцсийн шат хүртэл өрсөлдүүлнэ. Оролцогчдоос шилдэг сэтгүүлч, шилдэг мэдээний албыг тодруулах бөгөөд шагналын сан нь 15-20 сая төгрөг аж. Мөн шалгарсан хүмүүсээ мэргэшүүлэх сургалтад суулгаж мэргэжлийн үнэмлэх олгон ажлын байраар хангах юм байна.
Сэтгэгдэл (2)