УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий
газрын харьяа зарим хорих байгууллагын үйл ажиллагаатай маргааш
танилцахаар болсон талаар мэдээлсэн.

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа зарим хорих байгууллагын үйл ажиллагаатай маргааш танилцахаар болсон талаар мэдээлсэн. Тэд эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги, хүүхдийн хорих буюу 411 дүгээр анги, 461 дүгээр анги буюу цагдан хорих байр, Зайсангийн дамжин өнгөрүүлэх хорих 401 дүгээр анги болон ШШГЕГ-ын ажил байдалтай нь танилцана.
Харин хуулийн байгууллагад Н.Энхбаярын төлөө 100 ээж өлсгөлөн зарлана гэх мэдээлэл ирсэн учраас маргааш хорих ангиудаар явахдаа сэтгүүлчдийг авч явах юм байна. Тэгэхдээ Зайсангийн дамжин өнгөрүүлэх хорих 401 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзуулна хэмээн эх сурвалж мэдээллээ. Тиймээс Н.Энхбаяр сэтгүүлчдийн ирснийг ашиглан хорих ангид эрх нь хэрхэн зөрчигдөж байгаа талаар мэдэгдэл гаргана гэлээ.
Б.Золбоо
Сэтгэгдэл (28)