

Хятадтай харилцаа хурцдаж байгаатай холбоотойгоор Япон улсын Засгийн газар ийм шийдвэр гаргажээ. Сенкаку арлын эргэн тойронд Хятад улстай маргаан хурцдаж байгаатай энэ холбоотой гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.
Цэргийн төсөв зургаан тэрбум иен буюу 680 сая орчим доллароор нэмэгдэх юм байна. Ингэснээр Япон улсын цэргийн зардал 4.77 триллион иен буюу 54.2 тэрбум доллар болох аж.
Д.Идэр