

Иран улсын Цагдаагийн газрын тэргүүн, генерал Исмаил Ахмади Могадам “Боловсруулж байгаа программ хангамж нь иранчуудыг интернэтийн давуу талыг ашиглах боломжийг алдагдуулалгүйгээр хор уршигтай контентуудаас тэднийг хамгаалах юм” хэмээн мэдээлсэн байна.
Иран улсад дэлхийд томоохонд ордог нийгмийн сүлжээ Фэйсбүүк болон Твиттерийн сервисүүд ихээхэн дэлгэрсэн юм. Шашны эсрэг болон сөрөг хүчний гэж тэдний үзэж байгаа интернэт порталуудыг Ираны төр засаг байнга хаадаг юм.
Ийнхүү Тегеран дотоодын үндэсний компьютерийн сүлжээг байгуулах зорилгоо хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)