

Нутгийн зүүн хойд хэсгээр үүлэрхэг. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Эг, Үүр голын сав газраар 27-32 градус, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар 21-26 градус, Алтайн өвөр говь болон Говийн нутгийн баруун хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. 20-22 градус хүйтэн байна
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 30 градус хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна