
Буянт-Ухаагийн боомтоор өнгөрсөн тавдугаар сарын 14-нд их хэмжээний мансууруулах бодис буюу 5.4 килограмм героин оруулж ирэхийг завдсан Э.Алтанзул, Филиппин улсын иргэн Эвенгли Пресли Бендо нарыг шүүх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн шүүхэд болж өндөрлөлөө. Тэдэнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.3.5, 188.3-т зааснаар Монгол Улсын хилээр хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис нэвтрүүлэхийг завдсан, бүлэглэн үйлдсэн, давтан үйлдсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Энэхүү заалт нь 10-20 жилийн хорих ялтай байдаг аж.
Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд Э.Алтанзул, Эвенгли Пресли Бендо нарыг 18 жил чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлэх ялаар шийтгэсэн байна.

Буянт-Ухаагийн
боомтоор өнгөрсөн тавдугаар сарын 14-нд их хэмжээний мансууруулах бодис
буюу 5.4 килограмм героин оруулж ирэхийг завдсан Э.Алтанзул, Филиппин
улсын иргэн Эвенгли Пресли Бендо нарыг шүүх хурал өчигдөр Хан-Уул
дүүргийн шүүхэд болж өндөрлөлөө. Тэдэнд эрүүгийн хуулийн тусгай ангийн
192.3.5, 188.3-т зааснаар Монгол Улсын хилээр хар тамхи, сэтгэцэд
нөлөөлөх бодис нэвтрүүлэхийг завдсан, бүлэглэн үйлдсэн, давтан үйлдсэн
гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Энэхүү заалт нь 10-20
жилийн хорих ялтай байдаг аж.
Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд
Э.Алтанзул, Эвенгли Пресли Бендо нарыг 18 жил чанга дэглэмтэй хорих
ангид биечлэн эдлэх ялаар шийтгэсэн байна.
А.Гантуяа
Сэтгэгдэл (2)