
Нийслэлийн прокурорын газраас ЭХТА 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Чингэлтэй дүүргийн шүүх 2013.01.07-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Чуа Син ви, Вон жиан лун, Су го шин, Чиа гуан сун, Хор чи чай,Тэ Ю Лин нарыг урьдчилан үгсэн тохиролцож өөрсдийн нэртэй хуурамч төлбөрийн картаар нийт 133 064 678 төгрөгний барааг хуурч мэхлэх аргаар худалдан авч Худалдаа хөгжлийн банкинд 43 668 490 төгрөгний онц их хэмжээний хохирол, Голомт банкинд 83 198 228 төгрөгний онц их хэмжээний хохирол, Хаан банкинд 6 197 960 төгрөгний бага бус хэмжээний хохирлыг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон байна.
Тиймд Тэ Ю Линд 10 жил 2 сар, Чуа Син ви, Вон жиан лун, Су го шин, Чиа гуан сун, Хор чи чай нарт тус бүрт 10 жил 1 сар чанга дэглэмтэй хорих ангид, мөн хүн тус бүрээс нэг сая төгрөгний эд хөрөнгө хураах ял оногдуулсан байна.
Сэтгэгдэл (6)