Э. Бат-Үүл Турк улсын агаарын тээврийн “Airlines” компанийн ерөнхий менежер Erdinc Cakir-тай өчигдөр уулзах үеэрээ

Э.Бат-Үүл Турк улсын агаарын тээврийн “Airlines” компанийн ерөнхий менежер Erdinc Cakir-тай өчигдөр уулзах үеэрээ Улаанбаатар хотын утаа, хөрсний бохирдлыг гэр хорооллыг орон сууцжуулахгүйгээр шийдвэрлэх ямар ч боломж байхгүй гэдгийг хэлжээ. Тэрчлэн гэр хорооллыг дахин орон сууцжуулах ажилд Туркийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулахад дэмжлэг үзүүлэхийг ноён Erdinc Cakir-аас хүссэн юм.
Мөн Турк улсын Станбул хот нь дахин төлөвлөлт хийж орчин үеийн орон сууцны хороолол болгосон туршлагатай хот. Станбул хотыг дахин төлөвлөсөн туршлагыг нийслэлийн гэр хороооллыг дахин төлөвлөх гэж байгаа үед судлах нь маш чухал гэж тэр хэлсэн юм.
Харин ноён Erdinc Cakir Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын Захирагчид зочин компанийнхаа таних тэмдэг бүхий онгоцны загварыг дурсгал болгон гардуулжээ.
Сэтгэгдэл (11)