

Энэ үйл явдлын талаар БНХАУ-ын төрийн томоохон зүтгэлтнүүд, албаны хүрээний хүмүүсийн санал бодлыг нийтэлдэг Бээжингийн “Global Times” сонин бичжээ. Сонинд “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн шинэчлэл нь Хятадын бодит байдалтай уялдан хэрэгжих ёстой. ХМХ-үүдийн шинэчлэл БНХАУ-ын шинэлэлийн процессын томоохон хэсэг нь байх ёстой” хэмээжээ.
Тус сонины мягмар гаргийн дугаарын энэхүү нийтлэл нь сэтгүүлчдийн жагсаалыг дэмжиж байгаа хэрэг аж.
“Southern Weekly” сонин энэ сарын эхний дугааруудад БНХАУ-д улсад шингэчлэл шаардагдаж байгаа тухай нийтлэл гарах ёстой байжээ. Гэвч уг нийтлэлийн оронд орон нутгийн үзэл суртлын хэлтсийн шаардлагаар Коммунист намын удирдлага дор хийгдэж байгаа БНХАУ-ын амжилт ололтуудын тухай нийтлэл гарчээ.
Энэхүү үйл явдал Хятадын блогуудад ХМХ-үүдийн эрх чөлөөний асуудлаар халуун мэтгэлцээн өрнөж, маш их шуугиан тариад байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)